Музей үзэгчийн тоо 40%-иар өсөж, орлого 4.2 тэрбум төгрөгт хүрчээ


Монгол Улсад музейн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна. Ойгоо тохиолдуулан, музейн салбарынхан Төрийн ордонд цуглаж, өнгөрсөн зуунаа дүгнэж, ирэх зуунаа хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд манай улс музейн зориулалтын 40 гаруй барилгатай болж, анхны 100 гаруй үзмэрээ 336 мянга гаруй болгон баяжууллаа. Монголын анхны музей 4 албан хаагчтай эхэлсэн бол өнөөдөр энэ салбар 1200 гаруй ажиллагсадтай болон өргөжжээ.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Музейн тухай хуулийг батлан, 16 хүртэлх насны хүүхдүүдэд музейг үнэ төлбөргүй, хөгжлийн ялгаатай иргэд, ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг болов. Жил бүрийн 3 дугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж хэвшив.

Чингис хаан үндэсний музей, орон нутаг судлах 2 музей ашиглалтад орсон бол одоо 4 музейн барилгыг барьж дуусган, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэж байна.

Музейн үзэгчдийн тоо 2019 онтой харьцуулахад 40%-иар өсөж, орлого 4.2 тэрбум төгрөгт хүрч, музейн ажилтны тоо 12.5%-аар нэмэгдлээ. Цаашид Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Археологи, угсаатны зүйн лаборатори музейг ашиглалтад оруулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *