Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 хороо, Нарны зам дагуу буюу “Шинэ тэрэг” худалдааны төвийн хойд талын зам дээр автомашин хүн мөргөсөн тухай мэдээлэл 12 дугаар сарын 23-ны 17:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу уг газарт очиж, шалгахад том оврын ачааны машины жолооч нэгэн явган зорчигчийг дайрч, амь насыг нь хохироосон байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.