П.Батчимэг: Хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээллийг урьдчилж өгдөг байх ёстой


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Батчимэг горимын санал гаргалаа.

Тэрбээр “УИХ-ын чуулганы эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гурван сайдын мэдээллийг сонсох асуудал орж ирлээ. Өчигдөр 22:00 цагийн үед Хот байгуулалт, барилга, орон сууцжуулах сайдын материал орж ирсэн, өнөө өглөө ССАЖЗХЯ-ны яамны материал орж ирлээ. Ингэж тулгуу орж ирсэн материалтай УИХ-ын гишүүд танилцах судлах ямар ч боломж байхгүй байна. Анагаахын ном шиг зузаан материал зузаан хэвлэж ороод ирж байна. Бид нар хэлэлцэх гэж буй асуудалтайгаа танилцах, судлах, зөвлөхүүдтэйгээ ярилцах цаг хугацаа хэрэгтэй.”гэв. Мөн УИХ-ын П.Батчимэг энэ байдал хэд хэдэн удаа давтагдаж буйг сануулаад Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд горимын санал гаргалаа. Гаргасан саналыг гишүүдийн олонх дэмжиж, сайд нарын мэдээллийг хойшлууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *