Шинэ жилийн уур амьсгал орж, аж ахуйн нэгж, албан байгууллагын баярын өдрүүд үргэлжилж байна. Мөн идэр есийн хүйтэн эхэлж, хүйтний эрч чангарч буй эдгээр өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал эрс нэмэгджээ. Ялангуяа архи хэтрүүлэн хэрэглэж гар хөлөө хөлдөөсөн, халтирч унаж бэртэж, гэмтсэн иргэдийн тоо нэмэгджээ. Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ихэвчлэн гавал, тархины гэмтэл авдаг байна. Энэ сарын эхний 10 хоногт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн нийт 358 хүн ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Мөн 14 хүний гурав нь 0-18 хүртэлх насны хүүхэд аж. Хүүхдүүд ихэвчлэн чих, хурууны үзүүр, хацраа хөлдөөсөн байна.