Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүсэн нь шүүгчийн алдаа биш гэв


Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүсэн анхан шатны шүүхийн шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийг сайд О.Алтангэрэл өнгөрсөн долдугаар сард “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлыг явуулахдаа өмгөөлөгчгүй оролцуулж, ял оноож, анхан шатны шүүхийн шүүгч нар ёс зүйн алдаа гаргасан” хэмээн үзэж, Шүүхийн сахилгын хороонд хандаад байсан. Тэгвэл Шүүхийн сахилгын хороо уг асуудлыг /2024.12.25/-ны өдөр хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн тухай хуулийн 112.1.2 дэх хэсэгт зааснаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүсэн нь шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл биш гэж үзсэн байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *