Хотын дарга Х.Нямбаатарт Нийслэлд автомашины болон автозамын татварыг нэмэхтэй холбоотойгоор шаардлага хүргүүлсэн. Өнгөрсөн 11-р сарын 18-ны өдрийн НИТХ-ын хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар “ Халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжээс айж, ичээд байх юм байхгүй” гэсэн нь олны дургүйцлийг хүргэсэн байдаг. Тэгвэл “Эко автомашин импортлогчдын холбоо”-ноос Хотын дарга Х.Нямбаатарын уг үйлдэлтэй холбогдуулан гомдол гаргажээ. Х.Нямбаатарыг “Ажил хэргийн нэр хүндэд халдсан” гэж үзэн нэг тэрбум төгрөг гаргуулж авахаар Хан-Уул дүүргйин иргэний анхан шатны шүүхэд ханджээ. Шүүхээс тус гомдлыг үндэслэлтэй гэж үзэн иргэний хэрэг үүсгэх захирамжийг гаргажээ.
Хотын дарга Х.Нямбаатарыг ченж нарын нэр хүндэд халдсан гэж үзэн иргэний хэрэг үүсгэжээ
