Швейцарийн сноубордын тамирчин Софи Хедигер уулын амралт зугаалгын газарт гулгаж яваад уулын цасан нурангид даруулж, 26 насандаа таалал төгсжээ. Уг золгүй явдал даваа гарагт Швейцарийн Ароса хэмээх уулын амралт зугаалгын цогцолборын ойролцоо болсон байна.
Түүнийг харамсалтайгаар нас барсан тухай мэдээллийг Швейцарийн цанын холбооны зүгээс мягмар гарагт мэдээлсэн байна.
Софи Хедигер 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд эмэгтэйчүүдийн сноуборд-кросс төрөл болон багийн холимог төрөлд оролцож байсан ажээ.
Мөн тэрээр 2023, 2024 оны сноубордын ДАШТ-нд оролцож, шагналт байр эзэлсэн бөгөөд түүний үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь энэ оны 1-р сард Сент Морицод болсон ДАШТ-нд хоёрдугаар байр эзэлсэн явдал байжээ.
Швейцарийн цанын холбооны тэргүүн Вальтер Ройссер мэдэгдэлдээ “Софи цагаасаа эрт, харамсалтайгаар биднийг орхин одлоо, бид болсон явдлыг ихэд цочирдон хүлээж авсан, Софи-гийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн бичсэн байна.