Ахлах ангийн сурагчид ирэх 7 хоногт цахимаар хичээллэнэ


Ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд цахимаар хичээллэнэ. 

Цахим сургалтын долоо хоногийг зохион байгуулах жишээг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас танилцууллаа. 

Багш, сургалтын албаныхан дээрх хугацааны төлөвлөгөөг гаргахдаа

  • сургуулийнхаа онцлогт тохируулан, сурагчдын суралцахуйг дэмжсэн байх
  • хичээлийн цагийг үр ашигтай, агуулгын зохицлыг оновчтой хийх
  • сурагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх арга зүй хэрэгжүүлж байгаа эсэхээ дахин нягтлахыг БЕГ зөвлөсөн байна. 

Нийслэлийн ахлах ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2025 оны нэгдүгээр сарын 6-24-нийг дуустал үргэлжилнэ. Харин орон нутгийн 10-12 дугаар ангийнхан 2025 оны нэгдүгээр сарын 6-наас 17-ны өдрийг дуустал амрах хуваарьтай байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *