Дундговь аймгийн засаг дарга энэ сарын 25-нд захирамж гаргаж, коллеж, сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх, хүүхдийн сургалтын төвүүдийн үйл ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 26-наас 2025 оны 1 дүгээр сарын 11 хүртэл түр хязгаарлалаа. Тус аймагт томуу дэгдэлтийн хэмжээнд хүрч, газар авсан тул ийм арга хэмжээ авчээ.