Женни ирэх жил шинэ цомгоо гаргана


Зул сарын баярын өдөр “Blackpink” хамтлагийн дуучин Женни шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барилаа. Женни агентлагийнхаа албан ёсны цахим хуудсанд ирэх жил шинэ цомог гаргах гэж буйгаа мөн хоёр алдартантай хамтран дуу хийх гэж байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрбээр 2024 оныг эргэн дурсахдаа “миний хувьд чухал өөрчлөлтүүдийн жил” гэж тодорхойлж, ялангуяа “Мантра” дээр ажилласныхаа дараа мэдэгдэхүйц өсөлтийг мэдэрсэн гэдгээ тэмдэглэжээ.

Женни удахгүй гарах сингл болон цомгийнхоо талаар “11 сар ажилласны эцэст би үр дүндээ сэтгэл хангалуун байна. Шинэ цомог маань бүх хүнд зориулсан буфет шиг цомог болох болно.” гэж мэдэгджээ

Тэрээр фенүүддээ Зул сарын баярын мэнд хүргэж, удахгүй дахин уулзахаа амлан бичлэгээ дуусгасан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *