“Зам тавьж өгөөд, баруун эргэж болно” гэсэн самбарыг авчээ


Дархан-Уул аймгийн төв дотор “Зам тавьж өгөөд, баруун эргэж болно” гэх мэдээлэх самбар 4 уулзварт байдаг байв. Тээврийн цагдаагийн алба 2016 онд Улаанбаатар хотын олон уулзварт ийм самбар байрлуулснаар замын түгжрэлийг мэдэгдэхүйц багасгасан юм.

Түүнээс санаа авч, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг 2022 онд “Монгол-Алт” компани, DBS телевиз, 25-р хороо, “Хараа” зочид буудлын дэргэдэх авто замын нийт 4 уулзвар дээр “Зам тавьж өгөөд, баруун эргэж болно” гэсэн мэдээлэх самбар байрлуулан, нэмэлт гэрлийг байнга ногоон болгосон юм. Жолооч нар эдгээр уулзвараар баруун гар тийш эргэхдээ үндсэн ногоон гэрлээр яваа машин болон ногоон гэрлээр зам гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Гэтэл баруун эргэж буй жолооч нар үндсэн ногоон гэрлээр яваа машин, явган зорчигчийг мөргөх осол их гаргах болжээ. Тиймээс энэ оны 11 дүгээр сард уг самбараа авч, нэмэлт ногоон гэрлийг унтраажээ. Ингэснээр жолооч нар баруун эргэхийг зөвшөөрсөн гэрэл асаагүй үед баруун эргэхгүй болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *