Менингококкт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?


Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-с мэдээллээд буй.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд бага насны хүүхдүүдээ менингококкт халдвараас хэрхэн хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.
Менингококкын халдварын үед илрэх шинж тэмдэг
• Гэнэт өндөр халуурах
• Бөөлжих
• Ядарч сульдах
• Цочромтгой болох (хурц гэрэл, дуу чимээ зэрэгт)
• Цусархаг тууралт гарах
• Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
• Хоолонд дургүй болох
• Бага насны хүүхдэд гэдсээр өвдөх 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинжүүд тод илэрнэ.
Менингококкын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
• Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн зааврын дагуу бүрэн эмчлүүлэх
• Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, царвангийн уусмалын аль нэгээр хоолойгоо тогтмол зайлах
• Менингококкт халдварын эсрэг вакцинд хамрагдах
• Өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хоёроос доошгүй удаа хийх
• Биеийн дархлааг сайжруулах, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
• Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүний улиралд малгай, ороолт, бээлийг заавал өмсөх

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *