Өмнөговь аймгийн засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн 1 зорилт нь “Нутгийн зам” хөтөлбөр. Уг хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Даланзадгад-Баяндалай-Сэврэй-Ноён-Гурвантэс чиглэлд 50 км авто зам тавьсан байна. Уг замыг өчигдөр Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авч, хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ.
Тус зам ашиглалтад орсноор аймгийн төвөөс хамгийн алслагдмал оршдог баруун гурван сумын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, нутгийн иргэдийн ажлын байр нэмэгдэх, брэнд бүтээгдэхүүнээ борлуулах зэрэг олон боломж давхар нэмэгдэж байна.