Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын санаачилгаар Нийтийн тээврийн бодлогын газар иргэдээ цэвэр агаарт амарч, зугаалах нөхцөл бүрдүүлж, Х:23 “Сүхбаатарын талбай- “Скай ресорт”, Х:22 “Офицеруудын ордон-Тэрэлж” чиглэлд энэ оны 12-р дугаар сарын 21-нээс нэмэлт автобус явуулж эхэлсэн. Энэ сарын 25-ны байдлаар Сүхбаатарын талбай-“Скай ресорт” чиглэлд нийт 221 зорчигч, Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд нийт 70 зорчигч нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлсэн байна.
Офицеруудын ордноос Тэрэлж чиглэлд зорчих бол том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, Сүхбаатарын талбайгаас “Скай ресорт” чиглэлд зорчих бол том хүн 1000, хүүхэд 500 төгрөг төлж зорчино.