Уяач Э.Улаанхүү “түмний хар үрээ”-гээ 500 сая төгрөгөөр заржээ


2023 оны Улсын баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн уясан хар зүсмийн үрээ түрүүлж, түмэн олноос “Түмний хар үрээ” гэж нэрийг авч байв. Энэ ч утгаараа морь уяач хоёр олны хайр хүндэтгэлийг хүлээж байлаа. Тухайн үед Улсын баяр наадмын дараа “Түмний хар үрээ”-г АПУ компанийн эзэн П.Батсайхан 800 сая төгрөгөөр худалдан авах саналыг тавьсан ч морины эзэн худалдаагүй гэх яриа ч уяачдын дунд яригддаг. Тэгвэл Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн уяж 2023 оны Улсын баяр наадамд түрүүлсэн “Түмний хар үрээ”-г Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболд 500 сая төгрөгөөр худалдан авчээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *