Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн амралтын өдөр буюу 12 дугаар сарын 21-ний өдөр хүүхэдтэйгээ хамт чаргаар гулгаж байсан нэгэн эмэгтэй төмөр торон хашаа мөргөж, амиа алджээ. Тус хэргийг Сонгинохайрхан дүүгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Иймд чаргаар гулгахдаа орчныхоо аюулгүй байдлыг сайтар шалгахыг анхааруулъя!