Удаан хүлээлгэсэн ‘Squid Game 2’ өнөөдөр буюу 12 дугаар сарын 26-ны 17 цагаас албан ёсоор нээлтээ хийлээ. Өмнөх цувралын ялагч Ги Хун багтай нууцлаг эрхмээс өшөөгөө авахаар үхлийн аюултай тоглоомд эргэн ирж байна.

Харгис хэрцгий тоглоомууд үргэлжилж, амьдрал, үхлийн хоорондох ширүүн өрсөлдөөн өрнөх шинэ улирал бүр илүү сэтгэл хөдөлгөм сорилтуудыг амлаж байна.


Netflix-ийн түүхэн дэх хамгийн алдартай цувралуудын нэг “Squid game ” бол 74 дэх “Primetime Emmy Awards” болон 79 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолоос шагнал хүртсэн англи хэлээр гараагүй анхны азийн цуврал байсан юм. Тус киноны эхний цувралыг 2.2 тэрбум гаруй цаг үзсэнээрээ Netflix-ийн эх хувилбаруудад шинэ жишиг тогтоосон байна.
Найруулагч Hwang Dong Hyuk нэгдүгээр улиралтай харьцуулахад шинэ динамикийг санал болгож, тоглоомын гаднах үйл явдлыг кинонд дүрсэлжээ.


Нэгдүгээр улиралд дотуур байр, төөрдөг байшин шиг шат зэрэг асар том иж бүрдэлээрээ үзэгчдийг гайхшруулсан продакшны дизайнер Чае Кён Сун хоёрдугаар улиралд OX санал өгөх тоглоом, дотуур байрны тод улаан, цэнхэр гэрэлтүүлэг зэрэг шинэ тайзыг бэлдсэн байна.
