2025 онд нийслэлд 4.7 их наядын хөрөнгө оруулалт хийнэ


Нийслэлийн 2025 оны төсвийг НИТХ-ын ээлжит бус хурлаар дахин хэлэлцэж, эцэслэн баталлаа. 2025 онд нийслэлийн төсөвт 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр байгаа нь 2024 оноос 20.2 хувиар нэмэгдэх юм.


Ирэх оны төсвийг санхүүжүүлэх нийт эх үүсвэр 5.9 их наяд төгрөг байх бол зардлыг мөн ижил дүнтэй байхаар батлав. Үүний дотор урсгал зардлын дээд хэмжээг 1.1 их наяд төгрөгөөр тогтоосон бол хөрөнгийн зардал 4.7 их наяд төгрөг болохоор байна.
Ирэх онд замын сангийн хөрөнгөөр 153 тэрбум төгрөгийн, үнэт цаасны хөрөнгөөр 2.1 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.


Гэр хорооллыг орон сууцжуулах, холбоос замуудыг өргөжүүлэн нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийснээр түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд нийслэлийн 2025 оны төсвийг боловсрууллаа.


Төлөвлөсөн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд хотын засаглал, гүйцэтгэх түвшиндээ менежментээ сайжруулах шаардлагатайг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид онцоллоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *