95 сургуулийг зөөврийн компьютертой болголоо


Боловсролын яам, Гадаад харилцааны яам, Олон улсын энэрлийн байгууллага хамтран хот, хөдөөгийн боловсролын ялгааг багасгах, цахим сургуулийг дэмжих, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай, Завхан, Увс, Сэлэнгэ аймгийн алслагдсан сумдын 95 сургуульд зөөврийн компьютер (Chromebook) өглөө. Олон улсын энэрлийн байгууллага 190 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 31 дэх жилдээ хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 4 дүгээр сард Архангай аймгийн 18 сум, Ховд аймгийн 16 сум, Баян-Өлгий аймгийн 12 сумын ерөнхий боловсролын сургуулийг зөөврийн компьютертой болгосон юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *