Израилын армийн үйл ажиллагаа нь Хамаст барьцаалагдсан 6 иргэний аллагад нөлөөлжээ


Израилын арми, зэвсэгт хүчний өнгөрсөн 8 дугаар сард Газын зурваст явуулсан цэрэг дайны үйл ажиллагаа нь Хамаст барьцаалагдсан Израилын 6 иргэний үхэлд нөлөөлсөн болохыг тус улсын зэвсэгт хүчний зүгээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүн харуулжээ.

Түүнчлэн тухайн үед Рафах хотод цэргийн ажиллагаа явуулах үедээ Израилын цэргүүд тухайн байршилд барьцааны хүмүүс байгаа гэдгийг огт мэдээгүй байсныг тогтоосон байна. Алагдсан барьцааны хүмүүсийн цогцсыг байлдааны ажиллагааны дараа олсон ажээ. Тодруулбал Израилын зэвсэгт хүчнийхэн 8-р сарын сүүлээр Рафах хотын Тал аль-Султан орчмын газар доорх хонгилоос 6 иргэний цогцсыг олсон бөгөөд тэднийг олохоос өмнөхөн амийг нь хороосон байжээ.

Дээрх мөрдөн шалгах ажиллагааны үр дүн юу харуулсан бэ гэхээр гал зогсоох гэрээ байгуулах нь барьцааны хүмүүсийг бүгдийг нь эсэн мэнд суллах цорын ганц боломж гэдгийг Барьцааны хүмүүс болон сурагүй алга болсон гэр бүлийн форум байгууллагаас гаргасан мэдэгдэлд онцолжээ.

Израилын талаас мэдэгдсэнээр Хамас бүлэглэл нийт 251 Израил болон гадны иргэдийг барьцаалсан бөгөөд тэднээс одоогийн байдлаар 96 нь барьцаалагдсан хэвээрээ байгаа бол үлдсэнийг нь аварч сулласан, аль эсвэл цогцсыг нь олсон байна. Дээрх 96 хүнээс 62 нь амьд байгаа гэж үзэж байгаа ажээ.

Харин Хамасын эсрэг Израилын эхлүүлсэн дайнд Газын зурваст амь үрэгдсэн палестинчуудын тоо 45 мянгыг даваад байгаагаас гадна нийт хүн амын 90 хувь нь буюу 2 сая орчим хүн орон гэргүй болж, Газын зурваст хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байгааг НҮБ-аас удаа дараа анхааруулан мэдэгдсээр байгаа билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *