ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт бүртгэх хугацаа дуусах гэж байна


Оросын Холбооны Улсын Засгийн Газрын тэтгэлгээр 2025-2026 оны хичээлийн жилд тус улсад суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Бүртгэл эхэлсэн: 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Бүртгэл дуусах: 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр

Тэтгэлэг горилогч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Гадаад пасспорт: Хүчинтэй хугацаа 2027 оны 3 дугаар сарын 1-нээс хойш байх;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хавсралтын хамтаар (Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагч дүнгийн жагсаалтаа сургуулийн захирлаар баталгаажуулж ирүүлнэ)

Тэтгэлгийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Русский Дом в Улан-Баторе” (Оросын шинжлэх ухаан, соёлын төв) фэйсбүүк хуудаснаас авна уу.

/https://www.facebook.com/RussianhouseMongolia/posts/972786938225279/

Лавлах утас: 11-454600, 11-453890

Мэдээллийн эх сурвалж: “Гадаадын иргэдэд зориулсан Оросын Холбооны Улсын боловсрол” улсын нэгдсэн мэдээллийн систем: education-in-russia.com

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *