BAFTA шагналт, BBC Studios-ийн бүтээл болох Английн “Bluey” хүүхдийн телевизийн цувралаар Disney кино компани бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр болсон байна.
BBC Studios болон Disney кино компанийн хамтран бүтээх уг кино 2027 онд кинотеатруудаар нээгдэж, улмаар Disney+, ABC iView, ABC Kids зэрэг платформуудаар дэлхийн үзэгчдэд хүргэхээр төлөвлөгджээ.

Ээж, аав, бяцхан охин дүүтэйгээ амьдардаг, цэнхэр өнгөтэй Bluey нохойны өдөр тутмын адал явдлыг өгүүлсэн тус хүүхдийн телевизийн цувралыг ABC телевиз BBC Studios-той хамтран 2017 онд эхлүүлж байсан бөгөөд цувралыг Австралийн Ludo компани бүтээсэн ажээ.
Жо Бруммын бүтээсэн уг олон ангит хүүхэлдэйн кино нь дэлхийн 140 улсад цацагдсан бөгөөд Nielsen Media Research судалгааны байгууллагаас явуулсан судалгааны дүнгээр энэ жил Disney+ платформоор дэлхийн хэмжээнд хамгийн олон хүн үзсэн цувралаар тодорсон байна.
Түүнчлэн өнгөрсөн жил АНУ-ын хэмжээнд тус цувралыг Disney+ платформоор дамжуулан үзсэн цагийн тоо 20 тэрбум минутыг давсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ Америкт хамгийн олон стриймтэй телевизийн шилдэг 10 хөтөлбөрийн тоонд багтаж чадсан юм.
“Bluey” шоу өнгөрсөн жил Телевизийн шүүмжлэгчдийн холбооны шагнал хүртсэн бол энэ жил Peabody Award шагналыг хүртсэн байна.