БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуульд “ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-өөр суралцахыг урьж байна


БНСУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд “Дуньян их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.

Тэтгэлгийн зорилго: Зам, тээврийн яам болон БНСУ-ын Дуньян их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, 2 улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилготой.

Тэтгэлэгт хамрагдах нөхцөл: Cургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг хөнгөлнө.

БНСУ-ын Ёнжу хотод байрлах Дуньян их сургуулийн хичээлийн жил 2025 оны 03 дугаар сараас эхэлнэ.

Сургуульд суралцах хугацаанд D-2 ангиллын визийг олгоно.

Сургалтын төлбөрийг дараах байдлаар хөнгөлнө.

1 дүгээр дамжааны сургалтын төлбөр 7.600.000-30%=5.320.000 вон

2 дугаар дамжааны сургалтын төлбөр 7.600.000-40%=4.560.000 вон

3 дугаар дамжааны сургалтын төлбөр 7.600.000-40%=4.560.000 вон

4 дүгээр дамжааны сургалтын төлбөр 7.600.000-40%=4.560.000 вон

Үүнээс суралцах хугацаанд амжилт гаргаж, голч дүнгийн оноогоор тэргүүлсэн тохиолдолд дахин хөнгөлөлт эдлэх боломжтой.

Хичээллэх хуваарь: 1-3 дугаар сар өвлийн амралт, 3-6 дугаар сар 1 дүгээр улирал, 6-9 дүгээр сар зуны амралт, 9-12 дугаар сар 2 дугаар улирал байна. Жилд 6 сар хичээллэж 6 сар амарна.

Оюутны дотуур байрны төлбөр 1 улиралд 1.200.000 воноос 500.000 воныг хөнгөлнө. Үүнд өдрийн 3 хоол багтсан. Дотуур байранд өвөл, зуны амралтаараа үнэгүй байрлах боломжтой. Өдрийн 3 хоолтой. 

Мэргэжлийн чиглэл:

Төмөр замын зам, барилга (суурь бүтэц)  

Тавигдах шаардлага, хамрах хүрээ:

Тэтгэлэгт хамрагдах суралцагч 18 -24 насны хооронд байна.

Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дундаж оноотой суралцаж төгссөн төгсөгч /Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх шаардлагатай/ хамрагдана.

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан.

Сурагчийн анкет. /хавсаргав/

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3 ба түүнээс дээш түвшний шалгалтад тэнцсэн бол давуу тал болно.

Хэлний бэлтгэлийн мэдээлэл:

Хэрвээ Солонгос хэлний мэдлэггүй бол дотооддоо тус сургуулийн төлөөлөгчийн газар хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой. Хэлний бэлтгэл төгсөж Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу TOPIK шалгалтад хамрагдаж 2 болон 3 түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Хэлний бэлтгэлийг 7 хоногийн 4 өдөр мэргэжлийн багштай хичээллэнэ.

Нэмэлт мэдээллийг дараах утсаар аваарай: 72104559, 95353903 

bodigal korea info- Facebook хуудаснаас мэдээлэл авах боломжтой.

Бүртгэлийн хугацаа:

2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл бүртгэл хийнэ.

Тэтгэлэг горилогчид бүрдүүлэх материалыг нотариатаар баталгаажуулан анкетын хамт  хэлний бэлтгэл явагдах байранд хүлээн авна.  /Баримт бичиг дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн, хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд бүртгэлээс хасагдахыг анхаарна уу/

Тэтгэлэгт хөтөлбөрөөс хасагдах шалгуур:

Суралцах хугацаанд оюутан хичээлийн кредитээс 2/3-аас илүүг авч чадаагүй тохиолдолд

Тэтгэлэгт тэнцэн визний материал бүрдүүлэх явцад хуурамчаар үйлдсэн тохиолдолд

Сургуулиас 3 ба түүнээс дээш академик анхааруулга авсан тохиолдолд

Оюутан сургуулиа орхисон тохиолдолд хасагдана.

Нэмэлт мэдээлэл:

 БНСУ-д суралцах хугацаанд цагийн ажил хийх боломжтой. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнуудад БНСУ-ын визний зөвлөгөө, материал бүрдүүлэлтийг тус сургуулийн төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулна.

АНКЕТ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *