Гаальчин нохой Дин


Дэлхийн гаалийн байгууллага, Азербайжан Улс, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2014 онд Динар, Роки гэх малинос үүлдрийн эр, эм нохойг Монголын гаальд ирүүлжээ. Тэдний дундаас 9 гөлөг төрсний нэг нь Дин. Энэ нохой эдүгээ Монголын гаалийн албанд 6 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

Дин “Шилдэг албаны нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн тэргүүн байр, ОХУ-ын Кош-Агачид болсон Албаны эрэлч нохойн тэмцээнд тэргүүн байр, “Гаалийн цом-2019” системийн аварга шалгаруулах албаны эрэлч нохойн тэмцээний тэргүүн байрын шагналтай. Гаалийн байгууллагад ажиллах хугацаандаа хар тамхи, мансууруулах бодис, түүхийн дурсгалт зүйлсийг улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан томоохон зөрчлүүдийг илрүүлсэн гавьяатай, туршлагатай, шилдэг эрэлч нохой юм. Дин одоо Замын-Үүд боомтод үүрэг гүйцэтгэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *