Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн Хар-Үзүүр гэдэг газар өчигдөр /аймгийн төвөөс баруун хойд зүгт 495 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км, Булган сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/ далан сэтэрч, айлын хашаа, өвөлжөө, гэр голын халианд автсан байна.Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 38 дугаар ангийн албан хаагчдыг очиход, далан сэтэрч голын халианы усанд иргэн Ц-ийн хашаа, өвөлжөө, гэр автсан байжээ. Голын далангийн сэтэрсэн хэсэг болон тухайн айлын хашааг тойруулан шуудаатай шороо байршуулж аюулгүй болгожээ.
Голын далан сэтэрч, айл усанд автжээ
