Баярын өдрүүдээр түргэн тусламжийн 103 төвд хоолны хордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 45 дахин нэмэгддэг байна.
Хоолны хордлогын үед гэдэс өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдгүүд илэрнэ. Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг ялгадас гарна. Биеийн халуун 37.539 хэм болтол нэмэгдэж халуурна. Түүнчлэн бие сульдах, чичрэх, бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хоолны хордлого болсон тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна. Хоолны хордлого хүндрээгүй, өнгөц үед доорх аргуудыг ашиглаарай.
Хэрэв хоолны хордлогын шинж тэмдэг, зовуурь 48 цагийн дотор зогсохгүй бол эмчид хандахыг зөвлөнө. Хоолны хордлогын үеэр шингэн нөхөх эмчилгээг түлхүү хийх ба антибиотик хэрэглэж нян бактерийг устгадаг. Харин гэрийн нөхцөлд, хэдэн цагийн турш хоол идэхээ зогсоож, зөвхөн ус их хэмжээгээр ууна.
Мөн хоросол найруулж ууна .Нэг халбага давс, дөрвөн халбага элсэн чихрийг 1литр усанд найруулж өдрийн турш бага багаар ууна. Түүнчлэн Хоол идэж эхлэхдээ шөл, бантан, зутан, цагаан будааны шүүс зэргийг идэх хэрэгтэй.
Мөн талх дангаар нь идэх нь сайн байдаг байна. Хэрэв хордлого тайлагдахгүй 23 хоног үргэлжилж, тамирдан, нүдний цөцгий шарлаж, хэвлийгээр өвдөн цусархаг суулгах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай.
Д.Баттогтох