Дундговь аймгийн Сайнцагаан суманд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо. Энэ барилгын зураг төслийг “Эй Эн И И” ХХК боловсруулж, түүний дагуу “Си Эйч Би Жи констракшн” ХХК барьжээ. Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс энэ сарын 18-нд уг барилгыг хүлээн авсан байна.
640 хүүхэд шинэ сургуультай боллоо
