“Dispatch”-д баригдах дараагийн хос хэн бэ ?


Өмнөд Солонгосын “Dispatch” агентлаг шинэ оны эхний өдөр тэдэнд гарцаагүй баригдсан алдартнуудын үерхлийн мэдээллийг олон нийтэд цацдаг уламжлалтай. Солонгосын энтэртайнмент салбар хатуу дэг жаягтай, хувь уран бүтээлчийн үерхэл нууц байдаг ч өнгөрсөн хугацаанд олон алдартан “Dispatch”-ийн дурангаас бултаж чадаагүй юм.

“Dispatch”-ын илчилсэн хамгийн хамгийн алдартай хос бол К-поп, К-драмагийн одод болох Rain Kim, Tae Hee нар. 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр “Dispatch” хосыг гурван сар болзож байгааг баримтайгаар дэлгэж, олон нийтийг шуугиулж байв. Rain, Kim Tae Hee нар 2017 онд хуримаа хийсэн юм.

“Dispatch” агентлаг 2021 оны нэгдүгээр сарын 1-нд “Crash Landing on You” киноны од Хён Бин, Сон Е Жин нарын болзож буйг олон нийтэд мэдээлсэн. Хоёр жүжигчин үерхээд найман сар болж байгааг агентлаг нь хүлээн зөвшөөрсөн юм. Тэд 2022 оны гуравдугаар сард гэрлэжээ.

“Dispatch” агентлагийн зарласан дараагийн хос бол жүжигчин Хан Су Хи, Рюү Жүн Ёл нар. Тэднийг болзож буй гэх цуурхлыг жүжигчид эрс няцаасан ч “Dispatch”-ийн дурангаас нуугдаж чадалгүй баригдсан юм. Магадгүй тэд 2024 оны хамгийн дуулиантай хос ч байж мэднэ. Тэд төд удалгүй салсан юм.

“Dispatch” агентлаг “Blackpinк” хамтлагийн дуучин Жисү болон жүжигчин Ан БоХюн нарыг үерхэж байгаа хэмээн мэдээлсний дараа YG “Тэд бие биедээ татагдаад дөнгөж таних үе дээрээ явж байгаа” гэж баталсан юм. Удалгүй энэ хос завгүй цагийн хуваариас болж салж байгаагаа мэдэгдсэн билээ.

2022 онд “Dispatch” агентлаг жүжигчин И Жон Сок, Ай Ю нарыг дөрвөн сарын турш болзож байгааг мэдээллээ. Тэд Японы Нагоя хотод Зул сарын баярыг хамтдаа өнгөрүүлсэн байна. Хэдий жүжигчид аяллын маршрутаа өөрчилж, тусдаа явсан ч гярхай зурагчин тэднийг “хос нарны шил”, “хос цүнх” зүүсэн “хосууд” гэж мэдэгджээ.

Өсөж яваа залуу жүжигчин И Жэ Үг болон “Aespa” охидын хамтлагийн дуучин Карина нарыг үерхэж байгаа талаар “Dispatch” агентлаг 2024 онд мэдээлсэн юм. Ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр тэд нэгдүгээр сард Миланд бие биенээ анх хараад л шууд дурласан байна. Карина хамтлагийнхаа гишүүдтэй цуг амьдардаг тул ихэнхдээ И Жэ Үгийн гэрт болздог гэнэ.

“Dispatch” 2008 оноос хойш алдартнуудын үерхлийн мэдээллийн албан ёсны эх сурвалж байгаад зогсохгүй сүүлийн үеийн шуугиант мэдээллийг судлах, илрүүлэх тал дээр мэргэшсэн Солонгосын хамгийн нэр хүндтэй медиа компани юм. Тэд энэ хугацаанд 40 алдартай хосын үерхлийг ил болгосон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *