Нийтийн тээврээр өнөөдрөөс 1000 төгрөгөөр зорчино


Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр өнөөдрөөс иргэд нийтийн тээвэрт 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй, өдөрт дөрвөн удаа зорчино. “Улаанбаатар смарт карт” болон арилжааны бүх банкны карт унших төхөөрөмж ажиллана. Түүнчлэн удахгүй Qpay, socialpay зэрэг цахим төлбөрийн хэрэгслээр үйлчлэхээр ажиллаж байна. 

Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “2021 оны судалгаагаар нэг зорчигчийг тээвэрлэх бодит зардал 1300 төгрөг гэж гарсан. Тиймээс нийтийн тээврийн алдагдлын зөрүүг ойртуулах үүднээс уг шийдвэрийг хэрэгжүүлнэ. Өмнө нь 30 минутын дотор дамжин суухад үнэ төлбөргүй байсан. Шинэ журмаар 06:00-23:00 цаг хүртэл буюу автобусны зориулалтын картаар эхний удаагийн 1000 төгрөгөө төлсөн бол өдөрт дөрвөн удаа үнэгүй зорчино. Харин арилжааны банкны картаар төлбөрөө төлөхөд энэ үйлчилгээ үйлчлэхгүй” гэж мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *