Өнгөрсөн шөнө Завханы Отгон болон Тэс суманд -44-45 градус хүрч хүйтэрчээ


Нэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх хэдий ч хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч дунджаас 3–8 градусаар хүйтэн байх төлөвтэй байгаа аж.

Сарын дунджаар авч үзвэл нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас хүйтэн, зүүн хагаст дунджийн орчим, хур тунадас баруун болон төвийн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Өнгөрсөн шөнө гэхэд  Завханы Отгон -45, Тэс -44 хүрч хүйтэрчээ. Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг буух боловч шөнөдөө хүйтэн жиндүү байдал хэвээр үргэлжилнэ.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч нилээд чангарч ОЖД-аас 3–6°С-аар хүйтэн байна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *