Дэлхийн хамгийн алдартай YouTube-чин MrBeast сүй тавьснаа зарлав


Дэлхийн хамгийн алдартай, хамгийн олон дагагчтай YouTube-чин болох MrBeast найз бүсгүй Теа Бойзентэй сүй тавьж, гэрлэхээр болсноо зарласан байна.

MrBeast-ийн жинхэнэ нэрийг Жимми Дональдсон гэдэг бөгөөд тэрээр өнгөрсөн зул сарын баярын өдөр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. 26 настай контент бүтээгч залуу өвдөг сөгдөн, гэрлэх санал тавьж байгаа зургуудаа мөн нийтэлж, олон нийттэй хуваалцсан байна.

Жимми Дональдсоны Mr Beast хэмээх суваг нь 340 гаруй сая дагагчтай, дэлхийн хамгийн алдартай YouTube суваг юм. ӨАБНУ-ын иргэн болох түүний сүйт бүсгүй Теа Бойзен ч мөн TheaBeasty хэмээх YouTube сувагтай бөгөөд одоогоор 40 мянга орчим дагагчтай ажээ. 27 настай Теа Бойзен найз залуугийн хамт АНУ-д амьдарч байгаа бөгөөд ном бичиж хэвлүүлж байсан зохиолч юм байна. Түүнчлэн YouTube-ээс гадна Twitch платформ дээр видео тоглоомын стрийм хийдэг контент бүтээгч гэнэ.

Жимми Дональдсон People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа найз бүсгүйнх нь гэр бүлийнхэн тэднийд зочлохоор ирсэн үед гэрлэх санал тавьснаа ярьжээ. Мөн нүсэр хэмжээтэй хурим хийхгүй гэж төлөвлөж байгаа талаараа ярилцлага өгсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *