Сассексын гүнгийн авхай Меган Netflix-ээр өөрийн шоу нэвтрүүлгээ цацна


Сассексын гүнгийн авхай Меган Netflix платформд өөрийн шоу нэвтрүүлгээ цацахаар болсноо зарлалаа. Энэ сарын 15-наас эхлэн Netflix-ээр цацагдаж эхлэх түүний шоу нэвтрүүлэг lifestyle буюу амьдралын хэв маягт суурилсан байх бөгөөд эхний бүлэг нь 30 минутын урттай 8 дугаараас бүрдэж байгаа ажээ.

“With Love, Meghan” хэмээх уг шинэ шоу нэвтрүүлэгтээ тэрээр Холливудын жүжигчин Минди Калинг, Suits олон ангит кинонд хамт тоглож байсан жүжигчин Эбигэйл Спенсер зэрэг олон уран бүтээлчдийг урьж оролцуулсан байна.  

Пүрэв гаригт цацагдаад байгаа шоу нэвтрүүлгийн трейлерт Меган өөрийн эр нөхөр хунтайж Харри, хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа Калифорни мужид зөгий үржүүлэн, бал гарган авч, жимстэй бялуу чимэглэж байгаагаар гарчээ.

Тэрээр нэвтрүүлгийнхээ трейлерыг өөрийнхөө цоо шинээр нээгээд байгаа @meghan хэмээх Instagram-д нийтэлж, “Та бүхэнтэй үүнийгээ хуваалцаж байгаадаа үнэхээр баяртай байна! Энэ шоу нэвтрүүлгийг хийхэд надад маш их таалагдсан шиг та бүхэнд ч гэсэн таалагдана гэж найдаж байна” хэмээн бичжээ. Түүний шоунд эр нөхөр хунтайж Харри, хүүхдүүд нь болон Гай хэмээх тэжээвэр нохой нь мөн орсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *