2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа


Засгийн газар 2024 оны 12 дугаар сарын 25-нд тогтоол гаргаж, 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан юм. Үүний дагуу нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.

“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна. Үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 1 дүгээр сарын 15-ны дотор боловсруулж, батлуулан, хэрэгжүүлэхийг нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болголоо.

Мөн зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг дэмжиж, шинэлэг шийдэл, инноваци, технологи шингээсэн, стандартад нийцсэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн засаг дарга, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *