Говь-Алтай аймгийн Бугат сумын Цагаанморьт гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км/ 1-р сарын 5-ны өдрийн 15:26:30 цагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдөллөө. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан, Бугат сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй байна.
Газар 3.8 магнитудын хүчтэй хөдөллөө
