Менингококкийн халдвараар 2 хүүхэд өвчлөөд байна


ХӨСҮТ өнөөдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийлээ. 2024 оны 12 дугаар сарын 20-дын үеэр менингококкийн халдвараар хүүхэд өвчилж, ХӨСҮТ-д хэвтсэн. Уг халдвар дахин 1 хүүхдэд илэрч, нийт 2 хүүхэд өвчлөөд байна. Хүүхдүүдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж.

Менингококкийн халдварыг эмч нар эмнэл зүйн хувьд 3 ангилдаг.

1-рт, хамар, залгиур улайсан бол хөнгөн гэж үзнэ. Үүнийг хамар, залгиурын арчдасын шинжилгээгээр илрүүлдэг.

2-рт, биеэр нь тууралт гарсан хэлбэрийг нь менингокцин гэнэ. 3-рт, биеэр тууралт гараагүй хэлбэрийг нь менингит гэнэ.

Энэ өвчин жил бүрийн 10 дугаар сараас 1 дүгээр сарын хооронд халдварлах чадвар нь сайжирч, хүнийг өвчлүүлдэг юм байна. Халдвар авсан бага насны хүүхэд, өндөр настан нас барах эрсдэл өндөр. Агаар, дуслын замаар тархдаг. Халдвар авсан хүн маш өндөр халуурч, гавал, тархи үрэвсэн, толгой маш хүчтэй өвдөн, огьж бөөлждөг. Үүнийг сум, өрхийн эмч нар оношилж чадахгүй байх магадлалтай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *