Өмнөговийн төрийн албан хаагчдад сар бүр 400.000 төгрөг олгож байна


Өмнөговь аймгийн засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд тум аймгийн ИТХ 2024 оны 12 дугаар сарын 18-нд төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажилуулах, цалинг нь уул уурхайн салбарын цалинтай дүйцүүлэх зорилгоор “Нутгийн дэм олгох” журам баталжээ. Уг журмыг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байна.

Энэхүү журмаар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, 100 хувь орон нутгийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, зэвсэгт хүчин, хууль хүчний байгууллага зэрэг нийт 232 байгууллагын ажилтан, албан хаагчдад сар бүр 400,000 төгрөг олгож байхаар шийдвэрлэлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *