17 настай Люк Литтлер дартсын хамгийн залуу Дэлхийн аварга болж шуугиан тарилаа


Өнгөрсөн Баасан гарагт дартсын Дэлхийн аварга тодорлоо. Ердөө 17 настай өсвөр насны хүү Лук Литтлер финалд гурван удаа түрүүлсэн 35 настай Майкл ван Гервенийг 7:3-аар ялснаар дартсын Дэлхийн хамгийн залуу аварга болов.

Литтлер Ван Гервений 100,69 онооны эсрэг 102,73 оноо авчээ. Ийн ялалт байгуулсныхаа дараа “Би үүнд итгэж чадахгүй байна, үнэнийг хэлэхэд би итгэж чадахгүй байна. Хүн бүр энэ цомыг авахыг мөрөөддөг” хэмээн Sky Sports-т яриа өгчээ.

Харин түүний өрсөлдөгч Ван Гервен түүний талаар “Литтлер бол үе дамжсан авьяастан. 17 жил тутамд нэг од төрдөг гэж ярьдаг. Тэр бол тэдний нэг” хэмээжээ.

Өнгөрсөн жил Литтлер төрөлх Их Британидаа алдартай болсон бөгөөд түүний илэн далангүй байдал нь олон нийтийн анхаарлыг татжээ. Тус улсын Ерөнхий сайд Кейр Стармер хүртэл түүнд баяр хүргэсэн байна.

Харин 17 настайдаа дартсын хамгийн залуу Дэлхийн аварга болсон Литтлер “Би өөрийгөө хамгийн шилдэг нь гэж хэлэхгүй. Магадгүй статистикийн үүднээс хамгийн шилдэг нь байж магадгүй. Гэхдээ би үүнийг хэзээ ч хэлэхгүй” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *