Жүжигчин Том Холланд, Зендейя нар сүй тавьжээ


Жүжигчин Том Холланд, Зендейя нарыг албан ёсоор сүй тавьсан талаар TMZ, People сэтгүүл зэрэг хэд хэдэн эх сурвалжууд мэдээлээд байна.

Хэвлэлүүдийн мэдээлснээр Том Холланд өнгөрсөн зул сарын баяр болон шинэ жилийн баярын өдрүүдийн хооронд Зендейяд гэрлэх санал тавьсан гэжээ. Том Холланд АНУ дах жүжигчин Зендейя-гийн гэрт хоёулхнаа байхдаа, маш романтик орчин бүрдүүлэн түүнд гэрлэх санал тавьсан бөгөөд тэдний ойр дотны хүмүүс бүгд Томыг гэрлэх санал тавих гэж байгааг нь мэдэж байсан хэмээн мэдээлээд байна.

Хосууд одоогоор хуримын төлөвлөгөөгөө гаргаж эхлээгүй байгаа гэнэ.

Тэднийг сүй тавьсан талаарх мэдээллийг батласан үйл явдал мөн өчигдөр болсон юм. “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолд оролцсон сүйт бүсгүй Зендейя ёслолын арга хэмжээний улаан хивсэн дээр алхаж, зургаа татуулах үедээ зүүн гарынхаа ядам хуруунд очир эрдэнэ бүхий шигтгээтэй бөгж зүүсэн байсныг хэвлэлүүд онцолсон.

DeuxMoi сайтын зүгээс түүний бөгжийг Их Британид байрлалтай үнэт эдлэлийн Jessica McCormack брэндийн хэдэн зуун мянган доллароор үнэлэгдэх бөгж гэдгийг мэдээлжээ. Түүнчлэн сүйн бөгжөөр мэргэшсэн Angelic Diamonds компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Нэйл Дутта-гийн хэлснээр Зендейя-гийн хуруундаа зүүсэн бөгж нь cushion-cut хэмээх зүсэлт бүхий 5 каратын очир эрдэнийн шигтгээтэй бөгж хэмээн тодорхойлжээ.

Сүйн бөгжнөөс гадна жүжигчин Зендейя “Алтан бөмбөрцөг” наадмын үеэр бяцхан “t” үсэг шивүүлсэн байсныг хэвлэлүүд сүйт залуу Том Холландын нэрний эхний үсэг байх магадлалтай гэж бичиж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *