Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн нутагт орших Хяргас нуурын мөс цөмөрч, суудлын 2 автомашин суусан байна. Уг осол 1 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнийн 00:00 цагт гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн албан хаагчдыг дуудлагаар очиход, иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын суудлын автомашин, иргэн С-ийн эзэмшлийн “Sonata-6” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон байжээ. Тэдгээр машиныг татан гаргахад 9 цаг 10 минут зарцуулсан байна. Машинуудыг эздэд нь хүлээлгэн өгчээ.
Хяргас нуурын мөсөнд 2 машин суужээ
