4 сумын 29 цэцэрлэг цахимаар хичээллэж байна


Өмнөговь аймгийн онцгой комисс Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумын цэцэрлэгийг 1 дүгээр сарын 11 хүртэл цахимаар хичээллүүлж байна. Уг нь энэ 4 сумын цэцэрлэгийг 2024 оны 12 дугаар сарын 24-31-нийг хүртэл цахим сургалтад шилжүүлсэн юм. 2025 он гарсан ч томуу, томуу төст өвчний тархалт буурахгүй байгаа аж. Тиймээс 2025 оны 1 дүгээр сарын 11 хүртэл цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг цахимаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Цахим сургалтыг 4 сумын 20 цэцэрлэгт зохион байгуулж байна. Нийт 5105 хүүхэд хамрагдахаас 3240 хүүхэд буюу 63 хувь нь хамрагдаж байна. Цахим сургалтын чиглэл, агуулга, хуваарийг цэцэрлэг тус бүрээр боловсруулан, байгууллагын цахим хуудсанд байршуулж, цахим хичээл болон цаасан дасгал, даалгавар хэлбэрээр хүүхдэд хүргэж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *