Европын Комиссын ерөнхийлөгч уушгины хатгаа туссан байна


Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен уушгины хатгалгаа туссаны улмаас хуваарьт уулзалтуудаа цуцласан ч үүрэгт ажлаа ХБНГУ-ын Хановер хот дах гэрээсээ үргэлжлүүлэн явуулсаар байгаа талаар европын хэвлэлүүд мэдээлж байна.

Яг одоогийн байдлаар тэрээр Хановер хот дах гэртээ амарч, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд түүнийг энэ сарын дунд хүртэлх бүх уулзалтуудаа цуцласан ч Урсула фон дер Ляйеныг гэрээсээ ажиллаж байгаа учраас түүний үүргийг түр гүйцэтгэгч томилох шаардлага байхгүй гэдгийг Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Паула Пиньо мэдэгджээ. Гэхдээ уушгины хатгаа нь хүнд өвчин бөгөөд ялангуяа 65-аас дээш насны иргэд тусах нь өндөр эрсдэлтэй байдаг учраас эмчилгээг сайн хийх нь чухал гэдгийг Урсула фон дер Ляйены гэр бүлийн эмч, ЕХ-ны Ерөнхий эмч нарын байгууллагын ерөнхийлөгч Тиаго Виллануэва Euronews агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Европын зөвлөлийг даргалж эхлээд байгаа Польш улсын Гданск хотод хуваарийн дагуу зохиогдох ёстой байсан албан бус уулзалтанд Урсула фон дер Ляйен оролцох боломжгүй болсон тул Польш улсын зүгээс тус уулзалтыг хойшлуулж, шинэ товыг тогтоохоор болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *