Төрийн ордонд дадлага хийх 100 оюутныг энэ сарын 13-наас бүртгэнэ


“Нээлттэй парламент-дадлагажих хөтөлбөр”-ийг их, дээд сургуулийн гурав болон дөрөвдүгээр дамжааны оюутнуудын дунд хэрэгжүүлэх юм байна. Тодруулбал, Оюутнууд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийнэ.

Парламентын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоо бүхий нийгмийг төлөвшүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах уг хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг энэ сарын 13-наас бүртгэнэ. Хөтөлбөрийг энэ сарын 16-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 25-нд дуусна. Цалинтай дадлага хийх 100 оюутныг сонгон шалгаруулах юм.

Хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, үе тэнгийн оюутан залуустай харилцаа холбоо тогтоох зэрэг олон давуу талтай аж. Мөн УИХ-ын 20 залуу гишүүнээр ментор хийлгэх боломжтой бүрдэх аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *