“Vivant “кинонд хоёр тэрбум төгрөгийн буцаан олголт өгчээ


Япон Улсын TBS телевиз, түүний Монгол дахь зохицуулагч “Ваёо Эйрт”-ХХК хамтран бүтээсэн “Vivant” 10 ангит кинонд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Сайдын тушаалаар 2 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өгчээ.

Тодруулбал тус киноны 2 ангийг Монгол Улсад бүтээсэн. Ийн киног бүтээхэд зарцуулсан зардлын тодорхой хувийн буцаан олголтыг Кино урлагийн зөвлөлийн санал дүгнэлтэд үндэслэн олгожээ.

Кино урлагийг дэмжих тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно” гэсний дагуу “Ваёо Эйрт”-ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр буцаан олголт авах хүсэлтээ Кино урлагийн зөвлөлд албан ёсоор ирүүлжээ. Ийн хуулийн дагуу нягтлан шалгасны үндсэн дээр дээрх буцаан олголтыг олгосон байна.

Японы алдарт жүжигчин Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй уран бүтээлчдийн оролцон тоглосон уг кинонд Монгол Улсаас МУСТА жүжигчин Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр нар хамтран ажилласан. Киноны хэсэгчилсэн зураг авалтыг Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймаг, Хэнтий аймаг, Дундговь аймагт хийж 45 уран бүтээлч, 110 гаруй орчуулагч, жолооч, 50 гаруй ажилтан, 3000 орчим иргэд олны хэсгийг хамруулан ажилласан байдаг.


One response to ““Vivant “кинонд хоёр тэрбум төгрөгийн буцаан олголт өгчээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *