WWE холбооны шоу арга хэмжээнүүд Netflix-ээр гарч эхэллээ


WWE буюу бидний хэлж заншсанаар “нохой зодоон”-ы хамгийн олон үзэгчтэй “Raw” шоу арга хэмжээнүүд энэ жилээс эхлэн Netflix платформоор цацагдаж эхлээд байна.

Энэ жилийн анхны “Raw” шоу арга хэмжээ Лос Анжелес хотноо зохиогдож, спорт болон энтертайнментыг хослуулсан энэхүү холбооны супер одууд болох The Rock, Triple H, The Undertaker, Жон Сена нар оролцож, үзэгч шүтэн бишрэгчдээ баярлуулаад байна. Мэргэжлийн “нохой зодоон”-ы долоо хоног тутам зохион байгуулагдаг “Raw” шоу арга хэмжээ 31 жилийн турш төрөл бүрийн телевизийн сувгуудаар Америк болон дэлхий даяар цацагддаг байсан энэ жилээс эхлэн Netflix-ээр гарч эхлээд байгаа юм.

Дээрх шийдвэрийг WWE компанийг холимог тулааны UFC холбоотой нэгтгэсний дараагаар TKO толгой компанийн удирдлагууд гаргасан бөгөөд “Raw” шоу арга хэмжээг дамжуулах болон WWE-ийн архивын контентуудыг цацах эрхийн төлөө Netflix компани 5 тэрбум ам.доллар төлөх тохиролцоонд хүрсэн байна. “Raw” шоу арга хэмжээ нь долоо хоног бүр 17.5 сая үзэгчийг татдаг бол “нохой зодоон”-ы WWE холбоо нь төрөл бүрийн платформууд дээр нийт 1 тэрбум орчим дагагчтай ажээ. Зөвхөн “Raw” гэлтгүй “SmackDown”, “NXT” болон бусад шууд арга хэмжээнүүдийг  Netflix-ээр үзэх боломжтой болсноос гадна “WrestleMania”, “SummerSlam”, “Royal Rumble” зэрэг тусгай шоу арга хэмжээнүүдийг төлбөр төлж үзэх боломжтой юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *