Газар 3.6 магнитудын хүчтэй хөдөллөө


Баянхонгор аймгийн Баянговь сумын Өрхөт багийн Адгийншаваг гэдэг газар өчигдөр орой газар 3.6 магнитудын хүчтэй хөдөллөө. Үүнийг 1-р сарын 8-ны 20:13:57 цагт Одон орон, геофизикийн хүрээлэн тэмдэглэж авчээ. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан, Баянговь сумын засаг дарга, Өрхөт багийн засаг дарга болон малчдаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол үгүй гэж мэдээлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *