Зах худалдааны төвүүдэд борлуулж буй жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл илэрчээ


Монгол улсын шадар сайд С.Амарсайханы баталсан 113-дугаар тоот тушаалаар Мал эмнэлгийн ерөнхий газар харьяалах байгууллагуудтай хамтран нийслэлийн гурван дүүргийн 7 зах худалдааны төвлөрсөн төвүүдэд хяналт, шалгалтын ажил хийжээ. Хяналт шалгалтын үеэр хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ худалдаалах орчин, үүнийг тээвэрлэгч машин, мал эмнэлгийн гэрчилгээгүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

Мөн Хүнсний аюулгүй байдлын лабораторийн шалгалтын ажлын хэсгээс хүнсний ногоо, жимс жимсгэнэ дээр пестицидийн үлдэгдлийг шинжлэхэд зах худалдааны төвүүдэд борлуулж буй жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл илэрчээ.

Тиймээс пестицидийн хяналтыг бүх шатанд тавих, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд тавигдах аюулгүйн үзүүлэлтийг шинэчлэн боловсруулах, стандартыг шинэчлэх үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд гаргасан байна.

  Монгол улсын хэмжээнд MNS стандартаар 167 нэр төрлийн пестицид батлагдсан байдаг. Мөн Эрүүл мэндийн сайдын баталсан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлтээр 20 гаруй пестицидийн нэр төрөл бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *