“Umoney” картаараа автобусанд суугаад, сугалаанд оролцоорой


Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусанд “Umoney” картаараа зорчоод, “Ибаримт” аппликэйшнд сугалааны дугаараа автоматаар бүртгүүлэх боломжтой боллоо. Ингэхдээ:

  • EBarimt” апп руу нэвтрэн, “Хялбар” цэс дээр даран, “Umoney” картын 16 оронтой дугаарыг бүргүүлнэ.
  • Вэб хөтчөөсөө “EBarimt” руу нэвтрэн орж, бүртгүүлэх боломжтой.
  • Өмнө нь өөр хүний “EBarimt“-д картаа бүртгүүлсэн бол тухайн бүртгэлээ заавал устгасны дараа дахин өөр дээрээ бүртгүүлэх боломжтой.
  • 1 өдөрт хэдэн удаа нийтийн тээврийн хэрэгслээр зорчино, түүнийг бүгдийг нь нэгтгэн, 1 сугалаа олгож, дараагийн өдөр “Ибаримт” системд автоматаар бүртгэнэ.
  • Сар бүрийн сугалааны тохиролд оролцох боломжтой.

One response to ““Umoney” картаараа автобусанд суугаад, сугалаанд оролцоорой”

  1. Баярлалаа Ийм үйлчилгээ нэвтрээсэй гэж боддог байлаа Ашгүй нэвтрүүлэж эхлэж байгаад талархая!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *