“Big Bang” хамтлагийн гишүүн асан T.O.P 11 жилийн дараа сэтгүүлчдэд ам нээнэ


“Squid game 2” цувралын Thanos-ын дүрээр эргэн ирсэн “Big Bang” хамтлагийн гишүүн асан T.O.P нэгдүгээр сарын 15-нд дотоодын сэтгүүлчидтэй уулзахаар болжээ. “Squid game 2” цувралын олон нийтийн арга хэмжээ, хэвлэлийн бага хурал болон сурталчилгааны ажилд огт оролцоогүй тэрбээр энэ удаад олон асуулттай нүүр тулах нь дамжиггүй юм. Тэрбээр 2017 онд марихуан хэрэглэсэн хэргээр шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял, арван сарын хорих ялаар шийтгүүлсэн. Энэ үйл явдлын дараа T.O.P хамтлагаасаа гарч буйгаа албан ёсоор зарласан ч “Squid game 2” төслөөр эргэн ирсэн юм.

Түүний сэтгүүлчидтэй уулзах уулзалт Сөүлийн нэгэн кофе шопт болох бөгөөд хамтлагийн ойгоороо эргэн нэгдэх эсэх, хар тамхины хэрэг, шинэ цувралын дүр болон жүжиглэлт гэх мэт олон асуулт түүнийг хүлээж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *