Газар 4.3 магнитуд хүчтэй хөдөллөө


Өнөөдөр буюу 1-р сарын 12-ны өдрийн 14:35:31 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун хойд зүгт 21 км зайд газар 4.3 магнитудын хүчтэй хөдөллөө.
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 51.62 100.41 гэж Одон орон, геофизикийн хүрээлэн бүртгэжээ. Уг голомт Ханх сумын төвөөс баруун хойд зүгт 21 км, Рэнчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 77 км, Цагааннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 79 км зайд үүссэн гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *