МСБХ-ны дасгалжуулагчийн B лиценз олгох сургалт эхэллээ


МСБХ-ноос багш, дасгалжуулагчдынхаа ур чадварыг ахиулах сургалтуудыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж буй. Эдгээрийн нэг болох B лицензийн сургалт өнөөдөр эхэллээ. Нийт 100 цагийн хичээлийг энэ сургалтаар орох бөгөөд сургалтыг Монгол улсын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Василис Фрагкиас, Сербийн спортын сургуулийн доктор багш, ФИБА-гийн сургалт явуулах эрхтэй инструктор Зелжко Василивич нар удирдан явуулж байна.

Дасгалжуулагчийн зэрэглэл нь олон улсуудын жишгийн дагуу A, B, C ангилалтай байх юм. МСБХ-ны 2025-2026 оны Үндэсний Дээд лигийн туслах дасгалжуулагчид болон “М” хөгжлийн лигийн дасгалжуулагчид B зэрэглэлийн лицензтэй байж ажиллах эрхтэй болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *